images

Монгол, Египетийн хооронд аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-26


    Египетийн аялал жуулчлал, эртний дурсгалт зүйлсийн асуудал эрхэлсэн дэд сайд Гада Шалаби Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайд Э.Булганыг хүлээн авч уулзжээ. Тэд хоёр талын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Египетэд ирэх аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх, аялал жуулчлалын шинэ зах зээлийг нээх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр хийж буй арга хэмжээний талаар санал солилцсон байна. Элчин сайд Э.Булган энэ онд Египет, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг дурдаад, Монголын тал Египетийн аялал жуулчлалын салбараас туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Египетийн хувийн хэвшил аялал жуулчлалын салбар болон Монгол дахь салбар хоорондын уулзалтыг цахимаар зохион байгуулж, Монголоос Египет рүү чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэхээр ярилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.