images

Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


     АНУ-ын Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис лхагва гарагт 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж, "Агуу Америкийн эргэн ирэлт"-ийг удирдана гэж амлалаа. Өдгөө 44 настай тэрбээр Йелийн их сургууль, Харвардын хуулийн сургуулийг төгссөн бөгөөд тэнгисийн цэргийн офицер байжээ. Анх 2012 онд Конгресст сонгогдож байсан Р.ДеСантис 2018 онд Флорида мужийн амбан захирагчаар сонгогдож улмаар өнгөрсөн онд мөн улиран сонгогдсон юм. Одоогийн байдлаар тэр Бүгд найрамдах нам дотроо Дональд Трамп зэрэг хүмүүстэй сонгуульд хэн нь нэр дэвшихээ үзэж өрсөлдөх нь тодорхой болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.