images

Өмнөд Солонгос найман хиймэл дагуул хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


     Өмнөд Солонгос улс өчигдөр орой эх орондоо үйлдвэрлэсэн пуужингаар сансрын хиймэл дагуул тойрог замд оруулахаар хөөргөлөө. Энэ нь тус улсын хоёр дахь удаагаа сансарт пуужин амжилттай хөөргөж буй үйл явдал юм. Хиймэл дагуулыг Гохён аймгийн өмнөд эргийн тосгон дахь Наро сансрын төвөөс орон нутгийн цагаар оройны 6:24 цагт KSLV-II буюу "Нури" пуужингаар хөөргөжээ. Пуужин гурван шаттай бөгөөд хөөрснөөсөө хоёр минутын дараа эхний шатны тусгаарлалтаа дуусгаж, 18:37 цагийн орчимд зорилтот 550 км өндөрт хүрсэн бөгөөд хиймэл дагуулуудыг 20 секунд тутамд нэг нэгээр нь салгажээ. Тус улс үүний өмнө өнгөрсөн жилийн зургадугаар сард тус пуужингаар хиймэл дагуул амжилттай хөөргөсөн юм. Харин 2021 оны аравдугаар сард хийж байсан туршилт нь амжилтгүй болж байв. Мөн сүүлийн арван жилд хиймэл дагуулаа сансрын тойрог замд байршуулахын тулд Өмнөд Солонгос улс хоёр их наяд вон буюу 1.5 тэрбум доллар зарцуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.