images

Хятадын зааны тоо толгой 360 хүрчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


     Хятадын Юннань мужийн байгалийн нөөцөт газруудад Ази тивийн зааны хамгийн том төлөөлөл бий. Тус муж дахь зааны тоо толгой 1976 онд 150 хүрэхгүй байсан бол 2021 оны байдлаар 360 гаруй болсон байна. Азийн зааны амьдрах орчныг хамгаалах, чанарыг сайжруулахын тулд тус улс заан тархсан бүс нутагтаа 5098 хавтгай дөрвөлжин километр талбайд 11 байгалийн нөөц газар байгуулжээ. Мөн Юннань мужийн Шишуанбанна хотод Азийн заан үржүүлэх, аврах төвийг ажиллуулсан сүүлийн 20 жилийн хугацаанд гэмтэж бэртсэн 30 зэрлэг зааныг аварсан гэнэ. Тус нутагт Ранран болон богино хамарт гэсэн хоёр төрлийн зааны бүл амьдардаг бөгөөд нэг бүл 8-15 заантай аж. Бүлийг хамгийн хөгшин эмэгчин нь удирдаж унтах, хооллох цаг болоход сүргээ дагуулан хөдөлдөг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.