images

Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-25


    ЮНЕСКО-гийн баримтат өвийн жагсаалтад Цогт хунтайжийн хадны бичээс бүртгэгдлээ. Францын нийслэл Парис хотноо энэ сард болсон Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар дэлхийн 64 хосгүй үнэт дурсгалыг ЮНЕСКО-гийн баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ. Судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17 дугаар зууны монгол яруу найргийн бүтээлд тооцдог. Уг бичээс нь Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл юм. ЮНЕСКО-гийн уг жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 430 өв бүртгэгдээд байгаа ажээ. Үүнээс таван өв манай улсынх бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн Ганжуур" энэ жагсаалтад орсон юм. 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.