images

"Эмээлт" эко аж үйлдэрийн парк жилд 4.6 сая малын арьс, шир боловсруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-25


  “Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай тогтоол Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар батлагджээ. Иймд тус паркийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Одоогоор тус ажлын судалгаа, зураг төсөв, паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, ундны усны хангамж, барилга угсралтын үеийн түр цахилгаан хангамж байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бэлтгэлийг хийжээ. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг тус паркт нүүлгэн шилжүүлснээр одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх аж. Тус паркийг ашиглалтад оруулснаар жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга нийт 4.6 сая ширхэг арьс, ширийг бүрэн боловсруулах боломжтой. Мөн ноос 3.6 мянга, ноолуур 1.2 мянган тонныг тус тус боловсруулах хүчин чадалтай юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.