images

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Европыг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-25


    Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зорилоо. Австри улсын Вена хотноо энэ сарын 30-нд эхлэх тус тэмцээнээс өмнө шигшээ багууд Сербид хамтарсан бэлтгэл хийнэ. Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Г.Ган-Эрдэнэ, Ц.Отгонжаргал нар багтсан бол эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг, Э.Чимэддолгор багтжээ. Харин ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга ажиллана.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.