images

Швейцарийн иргэн Ули Мендер манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдэд 20 жил тусалж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-25


     Швейцарь улсын иргэн Ули Мендер ШШГЕГ-ын харъяа хүүхдийн 411 дүгээр хорих ангийн уулзалтын өрөөг тохижуулж өгчээ. Тэрбээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтан хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран тус хорих ангийн уулзалтын өрөөг шаардлагатай эд зүйлсээр хангаж, тохижуулжээ. Мөн үүнээс гадна ШШГЕГ-ын харъяа сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж байгаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл, дулаан ноосон оймс хандивлаж, хамт шинэ жилийн баяр тэмдэглэж байсан гэнэ. Тэрбээр манай улсад 1999 онд ирснээс хойш 20 гаруй жил хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалж байгаа аж. Энэ тухай "Асралт" төвийн захирал С.Бурмаа манай сайтад мэдээлэхдээ “Ули Мендер бол манай төвийн Удирдах зөвлөлийн гишүүн. Тэр биологич мэргэжилтэй басхүү буддын шашинтай хүн. 2007 оноос хойш манай үйл ажиллагааг сайн дураараа санхүүжүүлж байна. Ингэхдээ Швейцарьт амьдарч байсан байраа түрээслүүлээд, тэтгэврийн мөнгөө Монголын хүүхэд эмэгтэйчүүдэд зориулахаар ирсэн. Бас маргааш бид эмэгтэйчүүдийн хорих ангид угаалгын машин, ариун цэврийн хэрэглэл өөр бусад шаардлагатай эд зүйлсийг авч өгөхөөр бэлдэж байгаа” гэв. "Асралт" төв нь өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжихээр өдөр өнжүүлэх бүлэг хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг ажээ. Түүнчлэн хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг дэмжих “Халуун хоол” төслийг 2003 оноос хэрэгжүүлж, жил бүр 20-30 хүүхдийг хамруулж байна. Одоогоор тус төвд хоол, сургалт, хүмүүжлийн тусламж үйлчилгээ авч буй 56 хүүхэд байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.