images

Монголд анх удаа паркур сонирхогчдын тэмцээн болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-25


   Цэрэгжилтийн саадын зурвас болон гимнастикийн төрөл хосолсон паркур сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 12, нийт 56 баг оролцож авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч Д.Сүхбат, эмэгтэйчүүдийн төрөлд 011 дүгээр ангийн алба хаагч, ахлагч Г.Ариунтунгалаг нар тус тус шалгарчээ. Энэ жил Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэг-спортын зуны олон төрөлт, цэрэгжлийн буудлага, саадын зурвасын тэмцээн зохион байгуулагдаж байгаагийн нэг нь энэхүү шинэ төрлийн тэмцээн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.