images

Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах ажил эхлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-25


   Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах ажлыг эхлүүлэхээр Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Хар ус нуур орчмын цутгал голуудын бохирдол, заарт хархны тоо олшрох, суурин газруудын хур хог, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл зэргээс үүдэж уг нуур их хэмжээгээр бохирдсон бөгөөд экосистемийг цогцоор нь хамгаалахаар төлөвлөжээ. Хар ус нуур нь манай орны гурав дахь том нуур билээ. Энэ нуураас Хар нуур, Дөргөн нуур, Хяргас нуур, Айраг нуурууд хамааралтай байдаг учир энэ ажил манай орны баруун бүсийн томоохон гол, нууруудыг цогцоор нь хамгаалах ач холбогдолтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.