images

Катар улс йемэнчүүдэд 45 мянган ажлын байр гаргаж өгнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-25


     Катар улс дайны хөлд нэрвэгдсэн Йемэн улсын бизнесийн жижиг төслүүдийг санхүүжүүлэх замаар иргэдэд нь 45000 ажлын байр гаргаж өгөхөө амлалаа. Тус улс ийм шийдвэр гаргасан нь Йемен улс ажилгүйдлийн түвшин өндөр, эдийн засгийн байдал нь эмзэг байгаа зэргээр олон сорилттой тулгарсантай нь холбоотой ажээ. Харин Катар улс дэлхийн улс орнуудыг ажилгүйдлийн түвшин хамгийн багатай гэдгээрээ тэргүүлдэг, гурван сая хүн амтай, Арабын баян орон билээ. Тиймээс Йемэний жижиг төслүүдийг дэмжиж ажлын байр бий болгон, тогтвортой хөгжлийг дэмжихээр болсон байна. Энэ тусламжийн тухай Дохад суугаа Йемэний Элчин сайд мэдээлэхдээ, өмнөх олон тусламжид нь мөн талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Катарын хөгжлийн сангаас бүс нутгийг эрчим хүчээр хангадаг Адэний цахилгаан станцыг засварлахад 14 сая долларын хөрөнгө оруулалт хийж, дайнд сүйдсэн газар нутгуудад 10 сургууль барьж өгсөн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.