images

Хятадын Шаньси муж дижитал соёлын төлөөлөгчтэй боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-25


     Бэлэн мөнгийг бараг хэрэглээнээс гаргаж, цахим технологийн талбарт бүрнээ шилжээд буй урд хөршийн Шаньси муж дижитал төлөөлөгчидтэй болжээ. Тус мужийн нийслэл Шиань хотод Хятадын нутаг дэвсгэрт оршиж байсан 13 гүрний нийслэл байсан юм. Тухайлбал, Баруун Жоу, Цинь, Баруун Хан, Тан гүрний нийслэл тэнд байв. Тиймээс тус дөрвөн улсыг төлөөлөх Жоу Жили, Цинь Вэйвү, Хан Инжун, Тан Мэйли нэртэй дөрвөн дижитал дүрийг бүтээж соёлын төлөөлөгч болгосон байна. Эдгээр дүрүүд залуу үеийнхний дунд хурдтай түгж, тэдэнд түүх, соёлын нарийн элемэнтүүдийг хялбар ойлгоход нь тусалж байгаа гэнэ. Учир нь, баатруудын нэр Хятадын гол угсаатны бүлгүүдийн нэрийг агуулахаас гадна хувцас хэрэглэл нь өөр өөрийн цаг хугацааныхаа соёлын онцлогийг хадгалж байгаа юм. Тиймээс ч тус дижитал төслийн удирдагч Гуо Пэйхуй "Соёлын элементүүдийг интернэтийн нэг хэсэг болгож идэвхтэй байлгах нь соёлын өвийг орчин үед хадгалахад амин чухал" хэмээн “Global Times” сонинд ярьжээ. Тус виртуал баатрууд хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байгаа ч цаашдаа хэрэглэгчтэй харилцан ярьдаг, түүхэн мэдээлэл өгдөг, уламжлал, зан заншлыг хүүхэлдэйн киногоор харуулж, шууд дамжуулалт, телевизийн нэвтрүүлэгт оролцдог болох гэнэ. Ингэснээр соёл, аялал жуулчлал гээд олон салбарт чухал нөлөө үзүүлэх юм. Хятадын Шаньси муж, Сиань хот нь торгоны замын арвин баялаг дурсгал, алдарт шавар дайчдаараа алдартай түүх соёлын томоохон дурсгалт газар юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.