images

33 маркетингийн мэргэжилтэн 200 бизнес эрхлэгчид зөвлөгөө өгөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-24


   Монголын маркетингийн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим хамтран дөрөв дэх жилдээ маркетингийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 33 маркетингийн мэргэжилтэн 200 гаруй бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзаж, маркетингийн зөвлөгөө өгчээ. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс “Бид энэ арга хэмжээг сарын өмнөөс бэлдсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд 250 байгууллагыг хамруулахаар тоо заасан боловч 400 гаруй хүн бүртгүүлсэн. Өдөрлөгт хоол үйлдвэрлэл, зочид буудал, хүнс, бараа, тавилга үйлдвэрлэгч зэрэг бүх салбарын төлөөлөл оролцлоо. Үүнээс харахад жижиг дунд бизнес эрхлэгчдэд ийм төрлийн үйлчилгээ эрэлттэй байсан байна" хэмээн зохион байгуулагчид ярьсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.