images

“Huawei” компанийн шинэ загварын ухаалаг бугуйн цаг 974 долларын үнэтэй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Хятадын технологийн аварга компани “Huawei” Японы зах зээлд ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвчний шинэ загвараа худалдаалж эхэллээ.Huawei Watch Ultimate загварын эрүүл мэнд, фитнессийн ухаалаг цаг нь усны гүнд 100 метрт шумбахад мэдрэх тохиргоотой аж. Тэгвэл үнэ нь 947 доллар бөгөөд бусад ухаалаг бугуйн цагны адил цусны даралтыг хэмждэг байна. Мөн үүнтэй зэрэгцэн Huawei" компани "FreeBuds 5 утасгүй чихэвчийг зах зээлд гаргажээ. Японы “ММ” судалгааны институтийн судалгаагаар, тус улсын ухаалаг цагны зах зээл 2026 онд 2021 оныхоос хоёр дахин өсөж 6.39 сая болно гэсэн үр дүн гарсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.