images

Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 1500 хүүхэд өрсөлдөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-24


    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн хоёр үе шаттайгаар болж өндөрлөлөө. Эхний шатанд нийслэлийн есөн дүүргийн 35 сургуулийн 1500 сурагч оролцож, хоёрдугаар шатанд 508 сурагч шалгарч, авьяас чадвараа сорьжээ. Сурагчид гурван насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд шүүгчид өчигдөр ангилал тус бүрд эхний гурван байрыг шалгаруулан зарласан байна. Мөн тус тэмцээний үеэр Монголын спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбооноос баг тамирчдаа сайн бэлтгэн оролцуулсан 20 сургуулийн багийн ахлагч 44 сурагчид шагнал гардуулжээ. Тэмцээний бага насны ангилалд тэргүүн байрыг Баянзүрх дүүргийн “Singapore school of Mongolia” сургуулийн баг тамирчид эзэлсэн бол дунд насны ангилалд Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн баг, ахлах насанд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн баг тус тус тэргүүлжээ. Энэхүү тэмцээнийг 1976 оноос хойш 45 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд оролцож буй сургууль болон сурагчдын тоо, дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын туршлага жилээс жилд сайжирсаар байгааг зохион байгуулагчид онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.