images

Киргиз улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-24


   Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров "Киргиз улсаас Монгол улсад элчин Сайдын яам байгуулах тухай” зарлиг гаргажээ. Энэ шийдвэр нь хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэх зорилгоор гаргасан гэж уг баримт бичигт дурдсан байна. Киргизийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийг энэ тогтоолд нийцүүлэхийг Киргизийн Сайд нарын танхимд даалгажээ. Манай улс 2019 онд Киргизийн нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшнийг өөрчилж, Элчин сайдын яамаа нээж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.