images

Аялал жуулчлалын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-24


    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “IRIM”, “ТоС Холбоо”, “Хөгжлийн шийдэл” ТББ-ууд хамтран хэрэгжүүлж буй “Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд эмэгтэй бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах” зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг зарлажээ. Энэ хөтөлбөрт аялал жуулчлалын бааз, ресторан, зочид буудал, кофе шоп, хүнсний үйлдвэрлэл, ус, ундаа үйлдвэрлэл, хог хаягдлын үйлдвэрлэл үйлчилгээ зэрэг чиглэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдах ажээ. Чадавхжуулах сургалт зөвлөгөө нь Улаанбаатар, Хөвсгөл, Архангай зэрэг газруудад хэрэгжих гэнэ. Энэ төсөлд хамрагдсанаар тойрог эдийн засгийн чиглэлээр ногоон бизнес эрхлэх, үр ашгаа нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр танхимын сургалт гурван удаа, онлайн сургалт хоёр удаа, групп менторинг зөвлөгөө зургаан удаа болох юм байна. Сургалт, зөвлөх үйлчилгээ зургаан сараас есдүгээр сар хүртэл явагдах бөгөөд идэвхтэй хамрагдсан ААН-үүд тус бүр 10 мянган доллар хүртэлх буцалтгүй тусламж авах сонгон шалгаруултад оролцох боломжтой гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.