"Монголбанк" дата төвтэй болно
Чихэнд чимэгтэй
2023-05-23
"Монголбанк" олон улсын TIER II түвшинд магадлан итгэмжлэгдсэн дата төвтэй болжээ. Ийм дата төвийг Монгол улсын төрийн байгууллагуудаас анхлан "Монголбанк" байгуулж, ашиглалтад хүлээн авч байгаа нь энэ юм. Орчин үеийн дэд бүтэц, технологийн шийдэл бүхий уг төвийг ашиглалтад оруулснаар үндэсний төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.