Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдад улсаас тусална
Чихэнд чимэгтэй
2023-05-23
Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас цаг агаарын гамшигт үзэгдэл болоод буй. Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөллийг оролцуулсан шуурхай хуралдаан болжээ. Тус хуралдаанаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгох шийдвэрийг гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.