images

Мичиган, Мюнхений их сургуультай хамтран Улаанбаатарын хөргийг бичнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-23


   Улаанбаатар хотын гэр хороололд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “GerHubMongolia” ТББ-аас “Хөрөг бичээч” хөтөлбөр зарлажээ. Уг хөтөлбөрт Улаанбаатар хотын түүх, иргэдийн амьдралыг гэрэл зураг, дүрс бичлэг, эсээ, өгүүллэг, шүлэг зэрэгт хөрвүүлэн өвөрмөц хэлбэрээр өгүүлэх 18-40 насныхан хамрагдах боломжтой ажээ. Эдгээр оролцогчид нь нийслэл хотын хороолол, барилгын түүхийг судлах, иргэдтэй ярилцлага хийх, дижитал медиа, эсээгээр дамжуулан үзэл бодол, харах өнцгөө илэрхийлэх юм байна. "Улаанбаатар хот хувьсан өөрчлөгдөх явцад үе үеийн гэр бүл тус өөрчлөлтийг хэрхэн харж буйг сонирхолтой аргаар өгүүлэх, нийтэд таниулах зорилготой" хэмээн зохион байгуулагчид нь хөтөлбөрөө тайлбарлажээ. Хөтөлбөрийг Мичиганы их сургууль болон Мюнхений их сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж байгаа ба оролцох хүсэлтийг тус байгууллагын цахим хаягаар ирэх сарын 2-ныг хүртэл хүлээн авахаар болжээ. “GerHubMongolia” нь Улаанбаатар хотын гэр хорооллын тулгамдсан зарим асуудалд шинэлэг, бүтээлч шийдлүүдийг эрэлхийлж, санал болгодог ашгийн бус байгууллага юм. Тэд архитектур, дизайн, инженерчлэл, боловсролын салбарт дэлхийн болон орон нутгийн шилдэг их дээд сургуулиуд, байгууллагуудтай хамтран ажилладаг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.