images

Монгол-Испанийн яруу найргийн антологи ирэх онд хэвлэгдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-23


   “Улаанбаатар" олон улсын яруу найргийн форум энэ сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд болж,  есөн улсын 11 яруу найрагч, хэвлэн нийтлэлч, Монголын 200 гаруй яруу найрагч, зохиолч, орчуулагч, судлаач, орон нутгийн төлөөлөл оролцлоо.  Тус форумд оролцогчид “Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг, “Уран зохиолын хамтын ажиллагаа” орчуулгын семинар, “Олон хэлний найрсал” яруу найргийн уншлага зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, харилцан туршлага судалжээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр франц, хятад, казах хэлээр хэвлэсэн “Монголын яруу найраг” зэрэг антологиудыг танилцуулж, Монгол-Испанийн яруу найргийн антологийг Испанийн Мадрид хотод 2024 онд хэвлэх санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна. Уг наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо санаачилж, Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэл, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.