images

Улаанбаатар хотын нийтийн номын санг сэргээхэд БНСУ тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-23


    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ерөнхий менежер Ким Сын Жон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Төлөөлөгчид Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн суурь судалгааг хийх зорилгоор Монголд ирж, төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Энэ төслийг хэрэгжүүлэх байгууллагаар Солонгосын номын сан, cоёлыг дэмжих агентлаг шалгараад байгаа бөгөөд хоёр улс хамтран хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын номын сангийн үйлчилгээ, боловсон хүчний чадавхи, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уншигч хүлээн авах хүчин чадал нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй, олон улсын жишиг номын сантай болох юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.