Олон улсын нэг хүний жүжгийн уралдаанаас монгол эмэгтэй "Гран при" шагнал хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-05-22
Төв аймгийн "Монгол туургатан" театрын жүжигчин Р.Янжиндулам ЮНЕСКО-гийн дэргэдэх Театрын урлагийн институтээс зохион байгуулж буй “One man show” нэг хүний жүжгийн уралдаант фестивалиас "Гран при" шагнал хүртлээ. 23 дахь жилдээ зохион байгуулж буй А зэрэглэлийн тус фестиваль өнөө жил Македоны Битола хотод болж байгаа юм. Манай улсаас Р.Янжиндулам "WHO AM I" жүжгээрээ оролцсон бөгөөд зохиолч найруулагчаар Ц.Баясгалан, зураач найруулагчаар Т.Батдэлгэр, хөгжмийн зохиолчоор П.Дэлгэрсайхан нар ажиллажээ. Тэрбээр энэхүү жүжгээрээ 2021 онд “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн уралдаант наадмын "Гран при" шагналыг хүртэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.