images

100 сэтгүүлч "Асуудлаас шийдэл рүү" практик сургалтад хамрагдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-22


    МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Авлигатай тэмцэх газар, Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын хамтарсан “Асуудлаас шийдэл рүү” практик сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлттэй болж өнгөрлөө. МУИС-ийн Багш, хөгжлийн төвд болсон тус сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 100 сэтгүүлч оролцож, олон улсын сургагч багш Жэй Марлон Карр удирдан явуулжээ. Уг сургалтаар мэргэжлийн чиглэлд шинээр гарч ирж буй хандлагыг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилгоор салбарын багш, судлаачдын хийсэн судалгаан дээр үндэслэн сэтгүүлчдийг мэргэшүүлж, сертификат олгосон байна. Өдгөө асуудалд төвлөрсөн уламжлалт хандлага өөрчлөгдөж, шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйн шинэ хэлбэр нэгэнт бий болоод буй. "Solution journalism" буюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн бус асуудалд чиглэж, учир шалтгааныг тодруулан, шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдгаараа онцлогтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.