images

“Монголын Мистер & Мисс 2023” тэмцээнд 300 тамирчин өрсөлдөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-22


   Улсын аварга шалгаруулах 33 дахь удаагийн “Монголын Мистер & Мисс 2023” тэмцээн энэ сарын 20-ны өдөр болж өндөрлөлөө. 11 төрөлд 29 ангиллаар болсон тус тэмцээнд нийт 300 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд тэмцээний шагналын сан 269 сая төгрөг байв. Өмнөд Солонгос болон бусад орны шүүгч нар ажилласан энэ тэмцээнд Дэлхийн бодибилдинг фитнессийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид уригдан ирсэн байна. Энэхүү тэмцээний дараа Монголын бодибилдинг фитнессийн холбоо шигшээ багаа бүрдүүлж Ази, дэлхийн аваргын бэлтгэл гарах юм. Сонирхуулахад, тус тэмцээн нь хамгийн анх 1990 онд "Монголын сайхан залуу" нэртэй болоход Н.Батбаяр түрүүлж байв.

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.