Монголд анх удаа хөгжмөөр бясалгах арга хэмжээ болно
Чихэнд чимэгтэй
2023-05-22
Урлагаар анагаах ''Бүх хүртэхүйд” 360' медиа арт арга хэмжээ энэ сарын 27-ны өдөр болно. Тус арга хэмжээг “Sound Meditation Mongolia” байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд дуут аяга, хэл хуур, вибрафон, гонг, калимба, салхин хонх, цохивор хөгжим, хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан sound therapist Б.Тэлмүүн тэргүүтэй хөгжимчдийн хамт бясалгал хийх гэнэ. Мөн уран бүтээлч Арюна Булутовагийн 360' медиа арт бүтээл болон Ц.Дэлгэрдалайгийн sound art бүтээлүүдээс толилуулах юм байна. Энэхүү ая хөгөөр анагаах буюу хөгжимт бясалгал нь хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.