images

Архангайд цахилгаан автобус хэрэглээнд нэвтрүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-22


   Архангай аймаг цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлж буй анхны аймгуудын нэг болжээ. Байгаль орчинд эерэг нөлөө бүхий 24 хүний суудалтай нийт гурван цахилгаан автобусыг аймагтаа явуулж байгаа бөгөөд нэг удаа бүрэн цэнэглээд 200 километр явах хүчин чадалтай гэнэ. Мөн эдгээр автобуснуудыг цэнэглэх цахилгаан түгээгүүрийг барих ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Автобус өдөр бүр иргэдэд үйлчлэх ба тасалбар нь 500 төгрөгийн үнэтэй. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Сонирхуулахад, тус аймагт сүүлийн 30 жилд анх удаа том оврын автобус явж байгаа юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.