Холимог тулаанч Б.Энх-Оргил өнөөдөр Филиппиний тамирчинтай тулалдана
Чихэнд чимэгтэй
2023-05-19
Азийн холимог тулааны "ONE Friday Fights 17" арга хэмжээ Бангкок хотын "Лумпини" цэнгэлдэхэд өнөө оройн 19:30 цагт эхэлнэ. Тус арга хэмжээнд манай тамирчин Б.Энх-Оргил "One championship" холбооны хоёр дахь тулаанаа Филиппин улсын тамирчин Рокки Бактолын эсрэг хийхээр болжээ. "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" холбооны аварга, "Шандас ММА" клубийн тамирчин Б.Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой өнгөрсөн сард хийж шүүгчдийн саналаар ялалт байгуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.