images

Монголын уулчид Гималайд амжилттай авирчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-19


   "Жаргалант" уулчдын клубын гишүүд дэлхийн дээвэр Эверэстийн оргилд болон Лхоце ууланд амжилттай авирч, аюулгүй бууж иржээ. Эверэст нь далайн түвшнээс дээш 8848 метр бол Лхоце нь далайн түвшнээс дээш 8516 метр өндөртэй ойролцоо оргилууд юм. Уулчдын багийн эхний хэсэг болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг нар өнгөрөгч сарын 2-ны өдөр Балбыг зорьсон бол хоёрдугаар хэсэг нь түүнээс 14 хоногийн дараа очсон байна. Манай улсаас өмнө нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Б.Гангаамаа, гавьяат тамирчин Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ,  ОУХМ Л.Баярсайхан, спортын мастер Ж.Бямбасүрэн, Б.Гантулга нар Эверэстийн оргилд гарч байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.