images

Манай улсын зээлжих зэрэглэлийг “В” гэж үнэлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-19


   Олон улсын зээлжих зэрэглэлийн “Fitch Ratings” агентлагаас энэ онд манай улсын зээлжих зэрэглэлийг "В" буюу тогтвортой хэмээн үзжээ. Тус агентлагийн тайлангаас эш татвал, манай улс гадаад валютаар үнэт цаас гаргах нь  урт хугацаандаа өсөх төлөвтэй, нэг хүнд ногдох орлого нь "В" зэрэглэлтэй, ижил хөгжилтэй улсуудаас өндөр байгаа зэрэгт үндэслэж, баталсан гэжээ. Мөн уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, дотоодын эрэлт тогтвортой байгаа нөхцөлд Монгол улсын ДНБ-ий өсөлт 2023 онд таван хувьд хүрнэ гэж таамаглал дэвшүүлсэн байна. Манай улсын ДНБ өнгөрсөн онд 4.8 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнСонирхуулахад, улсын зээлжих зэрэглэл гэдэг нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас тухайн улсад оруулсан зээлийн хүү болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвар, зээлдэгчийн ерөнхий эрсдлийг илтгэдэг үзүүлэлт юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.