images

Монгол хүний бүтээсэн микро компьютер 39 нас хүрчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-19


    Манай улсад анх удаа "Оч" нэртэй микро компьютерыг 1984 онд зохион бүтээж байв. Тухайн үеийн Статистикийн төв газрын тооцоолон бодох төвийн инженерүүд болох Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя болон Батлан хамгаалах яамны инженер Д.Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, инженер А.Гантөмөр нар хамтран бүтээжээ. Уг бүтээлийг оновчтой шинэ бүтээл юм хэмээн үзэж, 1984 оны тавдугаар сарын 17-ны өдөр Шинжлэх ухаан, техникийн улсын хороо баталж, гэрчилгээ олгосон байна. Тэрхүү компьютерын дэлгэцийн оронд "Юность" нэртэй жижиг телевизор, хатуу дискний оронд "Электроника" нэртэй тоглуулагч, соронзон кассет зэргийг ашиглаж, чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторуудыг хөрөөдөж хийж байжээ. Одоо "Оч" компьютер нь Мэдээллийн технологийн үндэсний паркийн музейд хадгалагдаж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.