Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг шинээр томилов
Чихэнд чимэгтэй
2023-05-18
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Тэхён Лиг томилжээ. Тэрбээр өчигдөр ажлаа хүлээж авсан бөгөөд манай улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг Дэлхийн банктай холбож ажиллах багийг удирдах юм. Түүнчлэн 2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх Дэлхийн банк болон Монгол улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажээ. Т.Ли өмнө нь тус банкинд Монгол улсыг хариуцсан ахлах эдийн засагчаар дөрвөн жил ажилласан юм. Мөн одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Балба, Шри Ланка, Мальдив улсад ажиллаж байжээ. Тэрбээр АНУ-ын Сиэтл хотын Вашингтоны их сургуулийг дүүргэсэн бөгөөд 2010 оноос хойш Дэлхийн банкинд ажиллаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.