Манай улсын ДНБ нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсжээ
Чихэнд чимэгтэй
2023-05-18
Энэ оны эхний улиралд манай улсын ДНБ өмнөх оноос 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Энэ өсөлтөд уул уурхайн экспорт мэдэгдэхүйц өсөлт голлон нөлөөлсөн байна. Мөн манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2021 онд 1.4 хувиар тус тус өссөн гэж дурджээ. Түүнчлэн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын таамаглалаар манай улсын эдийн засаг, ДНБ 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Энэ нь экспорт, уул уурхайн сэргэлт, тээвэр болон бусад салбарт эергээр нөлөөлж байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.