images

“Нүүдэлчин-2023” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сард болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-18


    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүний дотор “Нүүдэлчин” соёлын фестивалийг 2023 оны наймдугаар сард хийхээр товлож, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. Тус наадам өнгөрсөн жил Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт гурван өдөр болсон бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн 362 соёлын биет бус өвийн илэрхийлэл болсон 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч оролцсон билээ. Тэд соёлын өвөө гурван хүрээ, 30 өртөө дамнан танилцуулсныг гадаад, дотоодын 16000 гаруй жуулчин үзэж сонирхсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.