Үндэсний номын баярын буухиа Говьсүмбэр аймгаас эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-05-17
"Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагаас 33 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр энэ сарын 26-28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Харин түүнээс өмнө энэ сарын 19-нд Говьсүмбэр, 21-нд Дорноговь аймагт Үндэсний номын баярын буухиаг зохион байгуулахаар болжээ. Энэ нь 33 дахь номын баярын нээлт Чойр хотын дуу бүжгийн "Боржигон" чуулга, Төв номын санд болно гэсэн үг юм. Мөн номын баярын өдрүүдэд “BookCon”, “Book networking”, “Change my mind”, “Quiz”, “Уншигч зохиолчийн яриа”, “Fireside chat”, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг” зэрэг номын хорхойтнуудын уулзалт, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй номын үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.