images

Монголын тамирчид Ази-Номхон далайн орнуудын мастеруудын наадамд оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-17


    Ази-Номхон далайн орнуудын ахмад мастеруудын наадам энэ сарын 12-20-ний өдрүүдэд Солонгосын Чонбук хотноо болж байна. Тус наадамд 26 спортын төрлөөр 71 орны 14 мянган тамирчин өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл наадмын тав дахь өдрийн байдлаар манай улсын тамирчид хэд хэдэн төрөлд түрүүлж, байр эзлээд байна. Тухайлбал, гүйлтийн төрөлд 75 настай тамирчин Д.Банзрагч оролцож 800 метрийн зайд алт, 400 метрийн зайд хүрэл медаль хүртжээ. Мөн гар бөмбөгийн 40-өөс дээш насны ангилалд манай улсын баг аварга болсон бол 30-аас дээш насны ангилалд “Mongolia” баг дэд байр эзлэв. Түүнчлэн наадмын эхний өдөр ширээний теннисний төрөлд 30 болон 40-өөс дээш насны ангилалд эмэгтэй хос тэргүүн, холимог хос дэд, эрэгтэй хос гуравдугаар байр эзэлсэн байна. Харин жүдо бөхийн 78 кг-ийн жинд манай улсын тамирчин А.Мөнх-Ундрах түрүүлж Азийн аварга болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.