images

ЭХЭМҮТ дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-17


    Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэргэдээ ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг барихаар болжээ. Тус эмнэлгийн хувьд 1200 гаруй ажилтантай бөгөөд судалгаагаар 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүнтэй холбогдуулан 150-200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар цэцэрлэгийн шавыг энэ сарын 10-нд тавьсан аж. Энэхүү санаачилгыг Засгийн газраас дэмжиж, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс шийдсэнээр ажилчдын хүүхдүүд тус цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцахаар болсон байна. Барилгын ажлыг "Тэргүүн констракшн" компани гүйцэтгэх бөгөөд энэ оны наймдугаар сарын 31-нд ашиглалтад оруулан, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.