Манай тамирчид гар бөмбөгийн клубуудын ААШТ-ий шилдэг наймд шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2023-05-17
Азийн гар бөмбөгийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-21-ний хооронд Бахреины нийслэл Риффа хотод болж байна. Энэ тэмцээнд 16 улсын клубууд өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Баянхонгор Кроунд Гео” шигшээ баг эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Улмаар манай баг тэмцээний С хэсэгт Япон, Тайланд, Иемений багуудтай хуваарь таарч, өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 3:0-ийн харьцаагаар хожлоо. Харин өмнөх тоглолтуудад Иемений багтай таван ээлжээр тоглож 3:2, Японы багтай дөрвөн ээлжээр тоглож 3:1 онооны харьцаатай хожигдсон юм. Ингэснээр манай баг тус тэмцээний шилдэг найман багийн нэгээр шалгарав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.