images

Хэнтий: Ардын жүжигчин Ч.Шархүүхэний нэрэмжит ардын дуучдын улсын уралдаан болов  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-16


    Ардын жүжигчин Чулуунбаатарын Шархүүхэний нэрэмжит монгол ардын дууны улсын гуравдугаар наадам Хэнтий аймагт хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Тус наадмын уртын дууны төрөлд тэргүүн байранд "Улаанбаатар" театрын дуучин Г.Баянжаргал шалгарсан бол богино дууны төрөлд Үндэсний урлагийн их театрын дуучин Н.Алтанхундага нар тэргүүлсэн байна. Харин шилдэг хөгжимчнөөр Үндэсний урлагийн их театрын хөгжимчид тус тус шалгарчээ. Энэхүү наадмыг Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав хоёр дах жилдээ ивээн тэтгэж оролцож байгаа аж. Монгол ардын дууны нэрт мастер Ч.Шархүүхэний урын санд “Уяхан замбуу тивийн наран”, “Өвгөн шувуу”, “Уртын сайхан хүрэн”, “Алтан богдын шил”, “Жаахан шарга” зэрэг олон aйзам болон бэсрэг уртын дуу бий. Дашрамд дурдахад, түүний тухай "Хан Хэнтийн гургалдай" хэмээх баримтат киног 2019 онд хийж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.