images

Монголын хамгийн том нисэхийн шоу ирэх амралтын өдрүүдээр болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-16


   Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг "BU Airshow 2023" буюу энэ төрлийн Монголын хамгийн том шоу фестиваль энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болно. Тус шоуны үеэр анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр болохоос гадна шүхрийн үзүүлбэр, агаарын эрэн хайх ажиллагаа, байлдааны онгоцтой танилцах арга хэмжээнүүд болох юм. Мөн олон нийтийг нисэхийн үйл ажиллагаатай танилцуулахаар 28 онгоцыг газарт байршуулж бэлтгэсэн ба нисэх загварын тэмцээн болж, үзэсгэлэн худалдаа гарна. Түүнчлэн урлагийн одод оролцсон хоёр өдрийн тоглолттой гэнэ. Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд хоёр өдрийн тасалбар авбал нийлээд 50 мянган төгрөг ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.