Гурван талт чуулган Улаанбаатарт ирэх сард болно
Чихэнд чимэгтэй
2023-05-16
Монгол, Орос, Хятад гурван улсын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн чуулган ирэх сард болно. Тус чуулганыг хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас бэлтгэж эхэлжээ. Энэ удаагийн чуулганд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчид, манай улстай хил залгаа Оросын муж, улсуудын ХАҮТ, Хятадын олон улсын худалдааг дэмжих хороо, Өвөр Монгол болон бусад муж, хотуудын салбар танхимын гишүүд зэрэг гадаадын нийт 300 гаруй төлөөлөгч, Монголоос 300 орчим бизнес эрхлэгч оролцох аж. Чуулганаар гадаадын төлөөлөгчид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, экспорт, хөнгөн үйлдвэр, чөлөөт бүс, аялал жуулчлал, тээвэр логистик, уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, дэд бүтэц сэдвийн хүрээнд манай улсын бизнес эрхлэгчидтэй өргөн хэмжээний хэлэлцүүлэг болон ганцаарчилсан уулзалтуудыг хийх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.