Компьютерын сүлжээний улсын олимпиад болов
Чихэнд чимэгтэй
2023-05-16
Компьютерын сүлжээний улсын XI олимпиад, инженерүүдийн ур чадварын V тэмцээн энэ сарын 6-наас 13-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус олимпиадыг ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбар зохион байгуулжээ. Олимпиадын тэргүүн байранд МУИС-ийн оюутан Ц.Ганболд орсон бол хоёрдугаар байранд ШУТИС-ийн оюутан М.Пунцагдорж, гуравдугаар байранд ШУТИС-ийн оюутан М.Жүгдэрнамжил нар шалгарчээ. Харин тусгай байранд МУИС-ийн оюутан Г.Дүгэрсүрэн, ШУТИС-ийн оюутан Н.Даваадорж нар шалгарсан байна. Компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын V тэмцээний инженерүүдийн төрөлд тэргүүн байранд "Юнител" группын инженер Т.Билэгдэмбэрэл, хоёрдугаар байранд "Оюу толгой" компанийн инженер Б.Энхбаяр, гуравдугаар байранд "Үндэсний дата" төвийн инженер Г.Ган-Эрдэнэ оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.