УБТЗ: Тяньжин боомтоос импортоор 10659 чингэлэг татан авчээ
Чихэнд чимэгтэй
2023-05-16
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс экспорт, импортын тээврийн гол гарц Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар Хятадын талтай идэвхтэй ярилцаж тодорхой үр дүнд хүрээд буй. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар найман галт тэрэг солилцож байхаар тохиролцсон билээ. Энэ нь манай улсын экспорт, импорт дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон юм. Уг тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд-Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоногт өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар зургаан галт тэрэг солилцож байв. 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар Замын-Үүдийн өргөн царигаар Эрээн өртөөнд 1722 галт тэрэг хүлээлгэн өгсөн бол нарийн царигаар Эрээн өртөөнөөс 847 галт тэрэг хүлээн авчээ. Замын-Үүд өртөө 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтоос импортын 10659 чингэлэг нарийн царигаар хүлээн авсан нь тус боомтын үйл ажиллагаа эрчимтэй сэргэж байгааг харуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.