2000 оноос хойшх газар өмчлөлийн мэдээллийг нээлттэй болгов
Чихэнд чимэгтэй
2023-05-16
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Таван Ш” ажиллагааны хүрээнд газар өмчлөлийн мэдээллийг нийтэд ил болгоод буй. Тухайлбал, 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хэн, хэдэн онд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосныг Нийслэлийн газрын албанаас shilen.gov.mn сайтад байршуулжээ. Нийт 36985 мэдээллийг шилэн болгосноос газар эзэмших, ашиглах эрх олгосон 14954, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан 7150, нийт 36958 захирамж зэрэг байгаа аж. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг, дүүргийн үе үеийн засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгэж байшуулах ажлыг зургаадугаар сарын 1-нээс өмнө нэмж хийх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.