Эрэгтэйчүүдийн сэтгэл заслын төв нээгдлээ
Чихэнд чимэгтэй
2023-05-16
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд эрэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх төвийг нээлээ. “Бид хамтдаа” нэртэй энэхүү жишиг төвийг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд байгуулсан бөгөөд эрэгтэйчүүдэд ганцаарчилсан болон найз нөхөд, баг хамт олноор сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна амьдрах ухааны сургалтад хамруулах ажээ. Тухайлбал, ажлын бүтээмж муудах, үл ойлголцох, стресс бухимдал, санаа зовних гэх мэт өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэхэд тусламж үйлчилгээ авахаар тус төвд хандахыг хүсвэл ажлын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт очиж болон 77066084 дугаарт хандаж болох юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.