Монгол, Чех улсууд түүхий эд, уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-05-15
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавски нар өнгөрөгч баасан гарагт Прага хотноо хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийжээ. Хурлаар хоёр улсын сайд нар боловсролын салбараас гадна худалдаа, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах болсноо танилцууллаа. Энэ үеэр Б.Батцэцэг сайд тахийг байгальд нь буцаах хөтөлбөр хэрэгжүүлж байгаад Чех улсад талархал илэрхийлэв. Прагийн амьтны хүрээлэнгийн энэ төсөл Дэлхийн амьтны хүрээлэн ба аквариумуудын нийгэмлэгийн (WAZA) шагналыг хүртэж байжээ. Я.Липавски хэлэхдээ "Чехийн Засгийн газраас хэрэгжүүлж буй мэргэжилтэй ажилчдад зориулсан хөтөлбөрт монголчуудыг хамрагдахыг урьж байна. Манай улсын компаниудын өсөлт амжилтад монгол иргэд үнэ цэнэтэй ур чадвар мэдлэгээрээ хувь нэмэр оруулж, Монгол улстай харилцахад гүүр болж байдаг. Хоёр улс цаашид түлхүү түүхий эд, уул уурхайн салбарт бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ" гэжээ. Мөн аюулгүй байдал, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Чехийн ерөнхийлөгч дурдсан байна. Монгол, АНУ хамтран жил бүрийн зун Монгол улсад зохион байгуулдаг “Khaan Quest” цэргийн сургуулилтад Чех улс 2016 оноос хойш анх удаа ажиглагчаа илгээнэ гэж тэрбээр нэмж хэлэв. Үргэлжлүүлэн тэд ирэх намар Улаанбаатарт болох хуралдаанаар Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтарсан хэлэлцээрийн талаар ярилцах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.