Энэтхэгт болох хөлбөмбөгийн цомын тэмцээн Монголын тоглолтоор эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-05-15
Ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болох Энэтхэгийн “The Hero Intercontinental Cup” цомын төлөөх тэмцээн "Калинга" цэнгэлдэх хүрээлэнд Энэтхэг, Монголын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ. Мөн өдрийн 16:30 цагаас Ливан, Вануату улсын багууд талбайд гарна. Энэхүү тэмцээн нь “Qatar-2023” Азийн цомын тэмцээний өмнөх урьдчилсан шатны шалгаруулалт бөгөөд Энэтхэгийн Хөлбөмбөгийн холбооноос (AIFF) зохион байгуулж байгаа юм. “The Hero Intercontinental Cup” тэмцээн өмнө нь 2018 болон 2019 онд Мумбай, Ахмедабад хотуудад тус тус болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.