Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд нэгдэв
Чихэнд чимэгтэй
2023-05-12
БНХАУ-ын Чанша хотноо болж буй дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дээд хэмжээний уулзалтад Улаанбаатар хотын удирдах албан тушаалтнууд оролцож байна. Тус уулзалт нь энэ оны аялал жуулчлалын эдийн засгийн чиг хандлага, дэлхийн хотуудын ковидын нөхцөл дэх тогтвортой хөгжлийн тайлангийн илтгэл, хөрөнгө оруулалтыг дэмжих уулзалт зэрэг арга хэмжээнүүд нэг дор болж байгаагаар онцлог ажээ. Энэ хурлын үеэр нийслэл Улаанбаатар хотыг Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дах гишүүнээр бүртгэж, батламж гардуулсан байна. Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь Бээжин хотод 2012 оны есдүгээр сарын 15-нд төв салбараа 58 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөө өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн, зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын байгууллага нэгдээд байна. Энэ холбооны гишүүн болсноор Улаанбаатар хотыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход ихээхэн ач тустай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.