images

Монголын уламжлалт анагаах ухааны тухай кино Кэмбрижэд гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-12


  Монголын “The Medicine Buddha” киноны тусгай үзвэр ирэх долоо хоногт Кэмбрижийн "Arts Picturehouse" кино театрт гарна. Тус үзвэрт  Монголоос хамба лам Д.Нацагдорж оролцох юм. Их Британийн “Eye-Cue Films” компанийн продюсер, найруулагч Бенжамин Жонсын найруулсан энэ кинонд Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, эзэнт гүрний үед алслагдсан хүн ам сийрэг газар нутгийн соёл, уламжлалт анагаах ухааны үйл хэрэг, хөгжлийг баримтжуулжээ. Энэ үзвэр нь Кэмбрижийн томоохон кино театрт гарч байгаа анхны монгол кино болж байгаа юм. Үзвэрийн дараа найруулагч Б.Жонс, Д.Нацагдорж нар зочидтой Монголын уламжлалт анагаах ухааны талаар яриа өрнүүлэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.