images

Орхон: Ахмад багш Б.Мажинбуу 3000 марк цуглуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-12


    Манай улс нийт 4300 гаруй нэрийн марк гаргасны 3000 орчим нь Б.Мажинбуу хэмээх хүнд байдаг ажээ. Тэрбээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд багшаар ажилладаг байна. Анх 1960 оноос марк цуглуулж эхэлсэн бөгөөд голцуу байгаль, цэлмэг хөх тэнгэр, Монголын хээр талыг дүрсэлсэн эх орны сэдэвтэй маркууд байдаг гэнэ. Манай улс анх 1924 онд марк гаргасан бол түүний цуглуулгад 1926 оны “Соёмбо” нэртэй марк бий аж. Мөн дэлхийн бүртгэлд ороогүй маш ховор марк хүртэл түүний цуглуулгад байна. Тэрбээр "Erdenet Today" вэбсайтад өгсөн ярилцлагадаа “Марк бол танин мэдэхүйн маш том хэрэгсэл. Тухайн марканд тусгагдсан зүйлийн түүх, үүсэл гарвал, учир утга хүмүүст их өргөн мэдлэг олгодог. Тийм ч учраас би дунд сургуулийн түүх, нийгмийн багш нар, нийгмийн ажилтнуудад маркаар дамжуулан сургалт явуулахыг зөвлөдөг” гэжээ. Б.Мажинбуу маркийн музей байгуулахаар зэхэж ангилан 300 гаруй үзмэр бий болгоод байгаа аж.

Гэрэл зургийг "ErdenetToday.mn" сайтаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.